~Сон Хёнг-Мин НУЛИМС унаган уучлал хүсчээ~
ОХУ-д зохион байгуулагдаж буй Хөлбөмбөгийн ДАШТ-нд Өмнөд Солонгосын баг Мексикт 2:1 харьцаатайгаар хожигдсон юм.
Солонгосчуудын хувьд ялагдал хүлээснээр хэсгээсээ гарах магадлал тун бага болж байна. Тус тоглолтод Солонгосын ерөнхийлөгч Мүн Жэ Ин хүрэлцэн ирж багаа дэмжсэн юм.
Тоглолтын дараа Өмнөд Солонгосын лидер Сон Хёнг-Мин ДАШТ-д ялалт авч чадаагүйдээ ерөнхийлөгчөөсөө уучлалт гуйж, нулимс унагаажээ.