Нүүр хуудас Спорт Дэлхийн хамгийн “боди” хөвгүүд Румынд байдаг

Дэлхийн хамгийн “боди” хөвгүүд Румынд байдаг

257
0

Хүн гэдэг насан туршдаа тасралтгүй өсөж хөгжсөөр байдаг. Ганц оюун ухаан, эрдэм мэдлэгээрээ ч биш бие махбодоор ч хөгжиж байдаг. Бие махбод, булчингаа зөв хөгжүүлснээр төгс сайхан бие хаатай болохоос гадна эрүүл мэндийн хувьд ч маш сайн нөлөөтэй. Бид биеийн хөгжил сайтай хүн гэхээр булчин шөрмөс нь зангирсан бүдүүн хадуун биетэй залуусаар төсөөлөх нь бий. Тэгвэл хэдий насанд хүрээгүй ч гэлээ тэдгээр эрчүүдээс дутахааргүй ах дүү хоёр хөвгүүд Румын улсад байдаг. Гэр бүлээрээ бодибилдингээр хичээллэдэг ах дүү хоёрын ах нь болох Гиүлиано Стрөү нь есөн настай бол дүү Клаудиу нь долоон настай.

Хэдийгээр арван нас хүрээгүй ч гэлээ ах дүүс дэлхийн хамгийн “боди” хөвгүүдээр тодорсон байна.  Гэлээ ч хөвгүүд хүсэл мөрөөдлийнх нь үндэс суурь болох хичээл номоо орхилгүй харин ч  сайн шамддаг гэнэ.

Тэдний мөрөөдөл бодибилдингийн алдар нэрээ цуурайтуулсан сайн тамирчид болохыг хүсдэг бөгөөд хүсэл мөрөөдлийнхээ төлөө уйгагүй зүтгэдэг ажээ.

Царай төрхийг нь харахад балчир жаахан ч гэлээ булчин шөрмөс нь зангирсан бидний хэлдгээр үнэхээр “боди” биетэй хөвгүүд юм.

Хөвгүүд “боди” бие бялдартай болохын тулд тун шаргуу хичээллэдэг бөгөөд өглөө болгон хоёр цагийг дасгал сургуулилтанд зарцуулдаг байна. Хүндийг өргөлтөөс эхлэн мэргэжлийн тамирчид ямар л бэлтгэл дасгал хийдэг билээ тэр бүгдийг аав нь хийлгэдэг гэнэ.

Хүүхэд бага наснаасаа бодибилдингээр хичээллэсэн хүүхдүүд олон байдгаас хамгийн алдартай нь Стрөү ах дүүс гэнэ. Дүү Клаудиу нь дөнгөж ой зургаан сартайгаасаа эхлэн бэлтгэл хийж эхэлжээ.

Хөвгүүдийн эцэг 35 настай Лулиан Стрөү мөн энэ чиглэлээр хичээллэдэг бөгөөд хөвгүүдийнхээ ирээдүйг бодож Англи улс руу нүүх гэж байгаа ажээ. Тэнд очоод хөвгүүд нь нэрд гарч мөн тэднийг ивээн тэтгэх хүн гарч ирэх байх гэсэн найдлага тавьж байгаа аж. Дэлхий даяараа ах дүү хөвгүүдийг бяцхан боди “Геркулес” хэмээн нэрлэдэг ажээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here