Нүүр хуудас Спорт Дэлхийн шилдэг эмэгтэй шатарчдын нэг А.Энхтуул шавь нараа бэлджээ

Дэлхийн шилдэг эмэгтэй шатарчдын нэг А.Энхтуул шавь нараа бэлджээ

330
0
Delhiin-shildeg-emegtei-shatarchin-Enkhtuul
Дэлхийн шилдэг эмэгтэй шатарчдын нэг А.Энхтуул шавь нараа бэлджээ
~Дэлхийн шилдэг эмэгтэй шатарчдын нэг А.Энхтуул шавь нараа бэлджээ~

Олон улсын шатрын Их мастер А.Энхтуулын санаачилгаар хоёр дахь жилдээ зохион байгуулагдсан шатрын эрчимжүүлсэн мэргэжлийн сургалтын төгсөлт энэ маргааш буюу энэ сарын 10-ны өдөр “Зайсан Хилл” цогцолборын Prime Cineplex кино театрын III танхимд болохоор товлогджээ.

Тэрбээр энэхүү сургалтыг “Зууны шатар” клубтэй хамтран өнгөрөгч 5 дугаар сарын 10-ны өдрөөс эхлүүлсэн бөгөөд олон улсын жишиг стандартад нийцсэн шатрын сургалтыг Монголын уламжлалт тоглоом оньсон наадгай болон сэтгэл судлал, математикийн хичээлтэй хослуулан зааж бяцхан шавь нараа бэлдсэн байна.

Их мастер А.Энхтуул 21 насандаа Азийн шатрын холбоонд урилгаар ажиллаж байсан манай улсын төдийгүй дэлхийн шилдэг эмэгтэй шатарчдын нэг юм.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here