Монгол Улсын манлай заан Д.Долгорсүрэнгийн ач хүү Японы Мэргэжлийн сумо бөхөөр хичээллэж байгаа ажээ. Зааны ач хүүг С.Бямбасүрэн гэдэг. Тэрээр Д.Долгорсүрэн зааны том хүү Д.Сугаррагчаагийн хүү юм. Авга ах Асашёорюү Д.Дагвадорж нь энэ талаар сэтгэгдэлээ илэхийлжээ. “За дүү минь их сумогийн замнал чинь өнөөдрөөс эхэлж байна. Эзэн хичээвэл заяа нь хичээнээ. Уулын оройг биш өлмий доорх чулуугаа харж яваарай. Их спортод чин сэтгэлээсээ шимтэн чин зоригоороо тэмцэж яваарай. Бусад нь өөрт чинь байгаа” гэжээ. Мэргэжлийн сүмогийн их аварга Хакүхо М.Даваажаргал өнгөрсөн дөрөвдүгээр сард Томозүна дэвжээнд болсон бэлтгэл дээр С.Бямбасүрэнтэй бэлтгэл хийж байсан юм. Их аварга “Ур чадвартай сайн хүү байна. Мэргэжилд орох зорилготой гэсэн. Цаашдаа улам өсч дэвжих байх. Харж явна даа” гэж сэтгүүлчдэд ярьж байжээ. Манлай зааны ач хүүд спортын өндөр амжилт хүсье.