Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Унгарын Будапешт хотод болж байгаа жүдо бөхийн ДАШТ-ийг үзэж сонирхохоор очжээ.
Энэ өдөр эрэгтэйчүүдийн 60, эмэгтэйчүүдийн 48 кг-д эхэлсэн. Эрэгтэйчүүдийн 60 кг-д Г.Болдбаатар хүрэл медалийн төлөөх барилдаанд Чехийн жүдоч Петриков Павелийг вазари үнэлгээгээр яллаа. Мөн Казахстаны нэрийн өмнөөс барилдаж буй Г.Отгонцэцэг 48 кг-д хүрэл медаль хүртсэн эмэгтэйчүүдийн 48 кг-ийн жингийн барилдааны медалийн тавцанд 2 монгол, 2 япон эмэгтэй зогсож, Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга тэдэнд медаль гардуулсан сайхан үйл явдал боллоо.
Ерөнхийлөгч Х.Баттулга ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин, Олон улсын жүдо бөхийн холбооны ерөнхийлөгч Мариус Визер нарын хамт дэлхийн аваргын эхний өдрийн барилдааныг үзлээ.
Тэд хоёул бөхөөр хичээллэдэг байсан, мөн маш спортлог төрийн тэргүүнүүд билээ.