Нүүр хуудас Эрүүл мэнд “Ганцаардал” олон эрсдэлийг дагуулдаг.

“Ганцаардал” олон эрсдэлийг дагуулдаг.

1448
0

Ганц бие байх нь таргалалтаас ч илүү үхлийн хөнөөлтэй бөгөөд хүмүүсийн эрүүл мэндэд заналхийлж буй бас нэгэн аюул гэдгийг эрдэмтэд анхааруулж байна. Бусадтай харилцаа холбоо тааруухан байдаг хүмүүс идэвхтэй амьдралын хэв маягтай хүмүүсээс үхэх магадлал 50 хувиар илүү байдаг аж. АНУ-ын судлаачид ганцаардал болоод, өөрийгөө тусгаарлах үзэгдэл дээрх 218 судалгаан дээр үндэслэн уг тооцоог гаргажээ. Сэтгэл судлалын чиглэлээр профессор цолтой эмч Жулиан Холт, “Бусадтай харилцаа холбоотой байх нь хүний наанaдаж хэрэгцээг хангадаг учир эрүүл байх, мөн хэцүү бүхнийг даван туулахад ач тустай гол зүйл юм” гэжээ. Өөрийгөө тусгаарлах, хүнтэй харилцахгүй, нуугдмал байдал дунд амьдрах нь бие махбодийн шийтгэл мэт буудаг аж. Сэтгэл санаа болон бие бялдрын хувьд доройтож, идэвхгүй, сул дорой, дархлаа муутай болгодог. Олон нийтийн сүлжээ сайтуудтай хамтарсан Грансетын судалгаагаар Их Британи улсад амьдарч буй 50-иас дээш насны хүмүүсийн гуравны хоёр нь ганцаардмал мөн өөрсдийн мэдрэмж, сэтгэлийн тухай хэнтэй ч бүрэн дүүрэн ярилцдаггүй нь тогтоогджээ. Мөн тэдгээр хүмүүсийн 70 хувь нь “Хэрвээ ганцаардаж, тусгаарлагдсан гэж найз нөхөд, гэрийнхэндээ хэлбэл бүгд гайхан хүлээн авна” гэсэн байна. Үндэсний статистикийн судалгаанаас үзэхэд Их Британи улс Европ дахь “хамгийн ганцаардмал улс” болох нь тогтоогджээ.

Ганц бие байдал, ганцаардал наад зах нь хурдан хөгшрөх, зүрх, ходоодны өвчлөл, сэтгэцийн өөрчлөлт зэрэг эрсдэлийг дагуулдаг. “Маш олон улс орон ‘ганцаардлын тахал’ гэх өвчлөлд өртөөд байна. Бидэнд тулгарч буй сорилт бол түүнийг хэрхэн даван туулах гарцыг олох юм.” Техасын Райс их сургуулийн судалгаанд ханиад хүрсэн идэвхтэй хүн болон ганц бие хүн хоёр өвчлөлийг даван туулж, эдгэх хугацаа, үйл явц нь тэнгэр газар шиг ялгаатай болохыг тогтоожээ. Хэрэв ганцаардлыг ямар нэгэн байдлаар даван туулахгүй бол энгийн хүнд очдог дарамт, өвчин зэрэг нь хэд дахин ноцтой байдлаар илэрдэг байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here