Монголын жүдо академийн нэрэмжит өсвөр үеийн аварга шалгаруулах тэмцээн Спортын төв ордонд үргэлжилж байна.
Тэмцээн 12 дугаар сарын 19-22-нд зохион байгуулагдаж шилдгүүдээ тодруулах бөгөөд хот, хөдөөгийн 49 байгууллагын 1200 гаруй өсвөрийн жүдочид ур чадвараа сорьж байна.
Өсвөрийн жүдочид Бага нас:эрэгтэй -9, эмэгтэй-6 холимог-5 Дунд нас: эрэгтэй-9, эмэгтэй-7, холимог-5 Ахлах нас: эрэгтэй-8, эмэгтэй -7, холимог-5 гэсэн жингийн ангиллаар өрсөлдөж байна.
“Жүдо академи” нь Монгол Улсын Ерөнхийлөгч, Монголын жүдо бөхийн холбооны тэргүүн Х.Баттулгын санаачилгаар 2008 онд байгуулагдсан юм. Энэхүү тэмцээнийг долоо дахь жилдээ зохион байгуулж байна.