Нүүр хуудас Спорт Жүдо бөхийн ДАШТ эхэлнэ

Жүдо бөхийн ДАШТ эхэлнэ

194
0
Judo_bohiin_delhiin_awarga_shalgaruulah_temtseen
Жүдо бөхийн ДАШТ эхэлнэ

Азербейжаны нийслэл Баку хотноо маргааш эхлэх Жүдо бөхийн ДАШТ-д 129 орны 800 тамирчин оролцоно. Тэмцээний эхний өдөр хөнгөн жингийн барилдаанаар эхлэнэ.

Энэ өдөр манай тамирчдаас Дэлхийн алт, мөнгөн медальт МУГТ М.Уранцэцэг -48кг, ОУХМ залуу мастер Б.Амартүвшин -60 кг жинд нар хүч үзнэ.

М.Уранцэцэгийн жинд Дэлхийн аварга Тонаки Фуна, олимп, дэлхийн хүрэл медальт Г.Отгонцэцэг, Дариа Билодид, мөн сүүлийн үед чансаа нь ахиж буй Ирина Долгова гэх мэт хүчтэй өрсөлдөгчид дэлхийн аваргын дэвжээнд барилдахаар иржээ.

Энэ жингийн хамгийн өндөр чансаатай тамирчин МУГТ М.Уранцэцэг бөхчүүдээ толгойлно.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here