Нүүр хуудас Спорт Зуун буудалт даамны ДАШТ-ны бага насны ангилалд Б.Есүй аваргаллаа

Зуун буудалт даамны ДАШТ-ны бага насны ангилалд Б.Есүй аваргаллаа

112
1
daamnii-awarga-esui
Зуун буудалт даамын Өсвөр, залуучуудын ДАШТ-ны 8-10 насны ангиллын аварга Б.Есүй

Зуун буудалт даамын Өсвөр, залуучуудын ДАШТ Беларусь улсын Гомель хотноо зохиогдож байна. Тус тэмцээнд манай улсаас 24 тамирчин дөрвөн насны ангилалд өрсөлдөж байгаа юм.

Өчигдөр/11.01/ тэмцээний блиц (түргэвчилсэн) тоглолт болсон бөгөөд охидын 8-10 насны ангилалд Батдаваагийн Есүй аваргалжээ.

Тэрбээр 9 өрөг тоглохдоо 7 хожиж, 1 тэнцэн, 1 хожигдон, 15 оноо авсан байна.
Сонирхуулахад Б.Есүй блицийн дэлхийн аварга болсон хоёр дахь тамирчин юм.

Өмнө нь 2016 онд Дорноговь аймгийн тамирчин Э.Хүслэн Туркийн Измирт болсон ДАШТ-ий түргэвчилсэн тоглолтын төрөлд түрүүлж байжээ.

1 сэтгэгдэл

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here