Нүүр хуудас Спорт Их аварга Кисэносато Миёогирюүд уналаа

Их аварга Кисэносато Миёогирюүд уналаа

96
0
sumo
Их аварга Кисэносато Миёогирюүд уналаа

Японы мэргэжлийн сүмо бөхийн арваннэгдүгээр сарын тэмцээн буюу Кюүшюү башё Фүкүкока хотод болж байна. Өчигдрийн барилдаанд Кисэносато аварга Миёогирюүд уналаа.

Тэрбээр эхний өдөр комүсүби Такакэйшёод унасан бөгөөд башё эхлээд хоёр унаатай болж, тэргүүлэгчдийн гуравдугаар эгнээ рүү шилжлээ.

Энэ башёг их аварга Хакүхо М.Даваажаргал, Какүрюү М.Ананд нар өнжсөн учраас Кисэносатог түрүүлэх магадлалтай бөхөөр нэрлэж байсан юм.

Тэгвэл тэрбээр эхний хоёр өдрийн барилдаанаас даваа авч чадсангүй.

Өчигдрийн барилдаанд том цолтой бөхчүүдээс Гүржийн бөх озэки Точиношин эхний даваагаа авсан бол озэки Такаясү хоёр даваатай болсон. Харин озэки Гойдо комүсүби Такакэйшёод дийлджээ.

Дээд зиндаанд барилдаж байгаа манай бөхчүүдээс Чиёошёома Г.Мөнхсайхан хоёр даваатай болсон бол Ичиножёо А.Ичинноров, Тамаваши Б.Мөнх-Оргил нар нэг даваа, нэг унаатай явна. Харин Такаинова А.Баасандорж, Араваши Э.Дөлгөөн нар эхний хоёр өдрийн барилдаанаас даваа авч чадалгүй учраа бөхдөө унажээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here