Нүүр хуудас Спорт Их аварга Кисэносато өөрийн шийдвэрээр ЗОДОГ ТАЙЛНА

Их аварга Кисэносато өөрийн шийдвэрээр ЗОДОГ ТАЙЛНА

114
0
Sumochin-kisenesato
Их аварга Кисэносато өөрийн шийдвэрээр ЗОДОГ тайлна

Японы мэргэжлийн сүмогийн шинэ оны эхний башёг гурван унаагаар эхлүүлсэн их аварга Кисэносато зодог тайлах шийдвэр гаргажээ.

Кисэносато нь өмнөх 10 башёны есийг нь дуусгаж чадалгүй дундаас нь орхисон бөгөөд энэ удаагийн башё түүний хувьд шийдвэрлэх башё байсан юм.

Энэ удаагийн башёд 50 хувийн амжилтаа үзүүлж чадахгүй байх эсвэл өмнөх башёнуудын адил дуусгаж чадалгүй дундаас нь орхих юм бол шууд зодог тайлуулах талаар Сүмо бөхийн холбооноос сануулж байсан ч ийнхүү эхний гурван өдөр дараалан унасан Кисэносато өөрийн шийдвэрээ гарган ийн зодог тайлах болжээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here