Нүүр хуудас Спорт Клэвлэнд Кавальерс Дорнод бүсийн аварга боллоо

Клэвлэнд Кавальерс Дорнод бүсийн аварга боллоо

138
0
Lebron James
Лэброн Жэймс 35 оноо, 15 самбар, есөн ашигтай дамжуулалт хийж багаа тэргүүллээ

Тавдугаар сарын 28-нд буюу өнөөдөр  Дорнод бүсийн аваргын цувралын долоо дахь тоглолт Бостон Селтикс багийн ТЖ Гардэн цэнгэлдэхэд Клэвлэнд Кавальерс болон Бостон Селтикс багуудын хооронд явагдав.

Тус тоглолтонд Клэвлэнд Кавальерс баг 87-79 оноогоор ялалт байгууллаа. Ийнхүү хатуу ширүүн долоон тоглолтын эцэст Клэвлэнд Кавальерс Дорнод бүсийн аварга болов. Энэ удаад Лэброн Жэймс 35 оноо, 15 самбар, есөн ашигтай дамжуулалт хийж багаа тэргүүлсэн. Бостон Селтикс багийн хувьд Жейсэн татум 24 оноо, Маркус Моррис 12 самбар авч тус тус багаа тэргүүлсэн байна.

Клэвлэнд Кавальерс өрнөд бүсийн аваргаар шалгарсан багтай лигийн аваргын төлөө тоглоно. Өрнөд бүсийн цувралын долоо дахь тоглолт маргааш Хьюстэн Рокэтс болон Голдэн Стэйт Вариорс багийн хооронд болох юм.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here