Хабиб Абдулманапович Нурмагомедов нь Оросын холимог тулааны тамирчин бөгөөд жүдо, самба гэх мэт бөхийн төрлүүдээр амжилт гаргасан шилдэг тамирчдын нэг юм.
Тэрээр холимог тулааны дэвжээнд 26 ялалт байгуулж 100 хувийн амжилттай явж байгаа билээ. Одоогийн байдлаар UFC-ийн хөнгөн жинд тулалдаж байгаа юм.
Хүүхэд байхаасаа аавтайгаа хамт тулааны урлаг болон бөхөөр хичээллэж эхэлсэн аж. Холимог тулааны дэвжээнд 26 ялалт байгуулснаас гадна армийн гардан тулааны олон улсын спортын мастер, жүдогийн хар бүс, тулааны самба бөхийн дэлхийн аварга гэсэн амжилтуудыг үзүүлээд байгаа юм.
Хувийн амьдрал
– Хабиб Нурмагомедов 1988 оны 9 дүгээр сарын 20 – нд мэндэлжээ.
– Тэрээр Абдулманап Нурмагомедов гэх ахмад дайчин, тамирчин хүний хүү.
– Тэрээр гурван хүүхэдтэй айлын дундах хүүхэд болон мэндэлсэн.
– Түүний ахыг Могамед гэдэг бол түүний охин дүүг Амина гэдэг.
– Хүүхэд байхаасаа тулааны урлагаар хичээллэж эхэлсэн бөгөөд 15 настайдаа жүдогоор, 17 настай самба бөхийн төрлөөр хичээллэж эхэлжээ.
Спортын замнал
– Хабиб 2008 оны 9 дүгээр сард холимог тулааны дэвжээнд дэбутээ хийсэн бөгөөд сарын дотор дөрвөн ялалт байгуулжээ. Яг нэг сарын дараа Москва хотод зохион байгуулагдсан Атриум Кап тэмцээнд түрүүлсэн байна.
– 2009 онд М-1 Глобал холбоонд дэбутээ хийсэн бөгөөд 2008 – 2011 оны хооронд нийт 12 хожил байгуулав.
– 2011 онд ProFC холбоонд дэбутээ хийж нэг жилийн дотор долоон тулаан хийж бүгдэд нь ялалт байгуулав.
– Холимог тулааны дэвжээнд 16 тулаан хийж бүгдэд нь ялсан Хабиб UFC холбооны анхаарлыг татаж, тэд түүнд гэрээний санал тавьсан юм.
– Тэрээр 2011 онд UFC – ийн хөнгөн жинд 6 тулаан хийх гэрээ байгуулав.
– 2012 оны эхээр UFC – ийн дэбут тулаанаа Камал Шалорусын эсрэг хийж ялалт байгуулав.
– 2014 – 2015 оны хооронд өвдөг болон бусад бэртлийн улмаас хэд хэдэн тулаанаа цуцлах шаардлагатай болов.
– 2016 онд UFC – д эргэн ирж, Даррел Хорчертой тулалдаж ялав.
– 2017 онд UFC – ийн хөнгөн жингийн түр бүсний төлөө Тони Фэргусонтой тулалдах байсан боловч тулаан цуцлагдсан юм.
Амжилт
– 2008 оны Атриум Кап тэмцээний аварга
– 2009 оны тулааны самба бөхийн дэлхийн аварга
– 2009 оны ОХУ-ын самба бөхийн аварга
– 2010 оны тулааны самба бөхийн дэлхийн аварга
Хувийн амьдрал
– 2013 онд хуримаа хийсэн бөгөөд эхнэр нэг охины хамт амьдардаг.
– Түүнийг “Бүргэд” гэж хочилдог.
– Холимог тулааны тамирчин Шамил Завуров түүний үеэл.