Конор МкГрегор бол одоо цаг үеийн хамгийн шилдэг холимог тулаанчдын нэг билээ. UFC-ийн хоёр дивизоны аварга МкГрегорыг холимог тулааны ертөнцийн шинэ хаан гэж нэрлэх хүмүүс ч байдаг.
Түүний хувьд өнгөрсөн жил боксын рингэн дээр “Мони” хочит Флойд Мэйведертэй 12 үе тулалдаж ялагдсан ч 100 сая долларыг халааслан олны анхаарлыг татаад байсан.
Тэрээр 10-р сарын 7-ны өдөр Хабиб Абдулманапович Нурмагомедов буюу Оросын холимог тулааны тамирчин бөгөөд жүдо, самба гэх мэт бөхийн төрлүүдээр амжилт гаргасан шилдэг тамирчинтай шийдвэрлэх тулаан хийх юм.
Конор МакГрегор: “Би түүнийг тарчлаан зовоох болно, би түүнийг бут цохих болно. Тэр миний цохилтыг даана гэж бодохгүй байна. Тэр яг л жоохон банди шиг аашлах болно” хэмээн мэдэгдсэн байна.