НБЭ-ийн супер од ЛэБрон Жэймс гурван удаа аваргын цом өргөж, гурван удаа финалын үнэ цэнэтэй тоглогчоор нэрлэгдсэн. Мөн дөрвөн ч удаа улирлын Үнэ цэнэтэй тоглогчоор нэрлэгдсэн билээ.
13 улирал дараалан бүх НБЭ -ийн багт нэрлэгдсэн нь түүнийг өнөө цаг үеийн шилдэг тоглогч гэдгийг нь батлан харуулж байгаа юм.
Гэвч ЛэБрон энэ бүх амжилтандаа сэтгэл ханалгүй өмнөө нэгэн цоо шинэ зорилго тавьжээ. Тэр нь чөлөөт шидэлтээ 80% хувьтай гүйцэтгэх.
Тэрээр “Би чөлөөт шидэлтийн шугамаас 80% хувьтай шидмээр байна. Тэр л миний урдаа тавьсан ганц зорилго. Тэр бол НБЭ – ийн карьерын маань сүүлийн зорилго. Бусад бүх зорилгоо биелүүлсэн” гэж хэлжээ.
Лэброн Жэймс бүх цаг үеийн түүхэнд амжилттай болгосон довтолгооныхоо тоогоор Шакил О’Нилийг гүйцэж зургадугаар байрт дэвшлээ.