Английн алдарт Манчестер Юнайтед болон Францын шигшээ багийн довтлогч Луи Саа өнөөдөр Монголд ирнэ. Тэрбээр Монголын Хөлбөмбөгийн Холбооноос жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг оны шилдгүүдийг тодруулах “Алтан бөмбөг” ёслолын ажиллагаанд оролцохоор ирж байгаа аж.
Мөн Луи Саа хөлбөмбөгийн хөгжөөн дэмжигчидтэй уулзаж, гарын үсэг өгөх, Английн дээд лигт 289 тоглолтод 85 гоол оруулсан дурсамжаасаа хуваалцаж нэг өдрийг дурсамжтай өнгөрөөх юм байна.
Францын шигшээ багийн довтлогч асан Луи Саа Английн дээд лигийн “Манчестер Юнайтед”, “Эвэртон”, “Фүлхэм”, “Сандерлэнд”, “Тоттенхэм”, “Ньюкасл Юнайтед” клубүүдэд тоглож явсан шилдэг довтлогч билээ.
Луи Саагийн тоглосон баг, оруулсан гоолуудаас:
Францын шигшээ: 20 тоглолт 4 гоол
Манчестер Юнайтед: 86 тоглолт 28 гоол
Фүлхэм: 117 тоглолт 53 гоол
Эвэртон: 97 тоглолт 27 гоол
Тоттенхэм: 10 тоглолт 3 гоол