~Мексикчүүд түүхэндээ анх удаа Германыг буулган авлаа~
Германчууд 2018 оны дэлхийн аваргын нээлтийн тоглолтоо Хойд Америкийн төлөөлөл Мексикийн эсрэг хийж 0-1 харьцаатай ялагдал хүлээлээ. Германчууд хамгийн сүүлд 1982 оны ДАШТ-ний нээлтийн тоглолтонд Алжирын шигшээ багт 2-1 харьцаатай хожигдож байжээ.
Мексикийн шигшээ баг Германы шигшээ багийг түүхэндээ 2 дахь удаагаа, ДАШТ-нд анх удаагаа буулгаж авлаа. Дэлхийн аваргын энэ тоглолтоос өмнө 11 удаа тоглоход 6 удаа Германы шигшээ баг хожсон бол 4 удаа тэнцсэн байдаг. Тэгвэл энэ удаа дэлхийн аваргын эхний тоглолтоо хоёр баг алдарт “Лужник” цэнгэлдэх хүрээлэнд хийсэн юм.
Тус тоглолтонд Германчууд 89 удаа хаалга руу цохисон ч гоол оруулж чадаагүй бол Мексикчүүд 4 цохилт гүйцэтгэсний 1 нь гоол орсон. Тоглолтын 35 дахь минутанд Х.Лозано багийн довтлогч Х.Эрнандесын өгсөн дамжуулалтыг хүлээн авч Германы 2 ч хамгаалагчийг хуурч гоол оруулсан. Х.Лозано шигшээ багийнхаа хожлын гоолыг оруулснаас гадна Мексикийн хаалгач Г.Очоа шилдэг гэдгээ дахин нэг батлан харуулж чадлаа.