Нүүр хуудас Спорт Монголчууд энэ удаагийн дэлхийн аваргад одтой байна

Монголчууд энэ удаагийн дэлхийн аваргад одтой байна

257
0

Унгарын нийслэл Будапешт хотноо Жудо бөхийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн үргэлжилж байна. Энэ тэмцээнд манай тамирчдын од гийж байна гэж хэлэхэд болохоор.  Дэлхийн аваргын 57 кг-ийн жинд Риогийн олимпийн мөнгөн медальт Д.Сумъяа Японы бөх, жиндээ дэлхийн номер нэг гэгдэж буй Ёшида Цукасатай барилдаж түүнийг ялснаар алтан медалийн эзэн болж чадлаа. Д.Сумъяагийн барилдааныг Монгол Улсын Ерөнхийлөгч, Монголын жудо бөхийн холбооны Ерөнхийлөгч Х.Баттулга үзэж сонирхсон бөгөөд барилдааны дараа хэвлэлийнхэнд хандаж “Алтан медаль бидний хувьд маш чухал. Бид энд аварга болох гэж л ирсэн. Монголчуудын хувьд сайхан өдөр болж байна. Бидэнд сайн бөхчүүд бий шүү гэдгийг батлан харуулсаар байна шүү дээ. Бид Японыг ялж, энэ тэмцээний анхны Япон биш аваргыг төрүүллээ. Францын баг анхны медалиа зүүж байхад бид дөрвөн медальтай зогсож байна. Үүгээр бахархахгүй яах вэ. Жудо бол зөвхөн спортын төрөл биш. Энэ бол сахилга бат, боловсрол, хүндлэл. Өнөөдөр бид Монголын шинэ баатруудыг төрүүлж байна” гэжээ.

Жүдо бөхийн ДАШТ-ий эрэгтэйчүүдийн -73кг-д ОУХМ Г.Одбаяр ХҮРЭЛ медаль хүртлээ. Тэрбээр хүрэл медалийн төлөөх барилдаанд Азербайжаны Хидаяат Хеидаров нэмэлт цагт вазари үнэлгээгээр ялж дэлхийн медальтан боллоо. 2015 оны Астанагийн ДАШТ-д шагналт тавдугаар байрт шалгарч байсан тэрбээр энэ удаад шагналын тавцанд гарахаар болжээ. Монголчууд энэ удаагийн дэлхийн аваргад одтой байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here