Нүүр хуудас Соёл урлаг Дэлхийн миссийн тэмцээнд Цэвээндашийн Энхжин оролцоно

Дэлхийн миссийн тэмцээнд Цэвээндашийн Энхжин оролцоно

658
0
Энхжин
Дэлхийн миссийн тэмцээнд Цэвээндашийн Энхжин оролцоно
Монгол улсаа төлөөлж  Дэлхийн миссийн тэмцээнд оролцох охидын сонгон шалгаруулалт өчигдөр буюу 2017 оны 08 сарын 30-нд өндөрлөж , үндэсний ялагч тодорлоо.

Сүүлийн шалгаруулалтад есөн бүсгүй үлдсэнээс Ц.Энхжин шалгарч, “Дэлхийн мисс-2017” тэмцээнд оролцох эрхтэй болсон юм. Ц.Энхжин нь Их Британийн Кэмбрижийн их сургуулийн Урлагийн сургуулийг интерьер, дизайны мэргэжлээр төгссөн. Италийн Флоренц хотын Дизайны их сургуульд бүтээгдэхүүний дизайны чиглэлээр магистр хамгаалсан боловсрол өндөр бүсгүй юм. Тэрбээр нэг сард эх орондоо ирж өөрийн үүсгэн байгуулсан “Eden Design” компанид олон улсын мэргэжилтнүүдээр баг бүрдүүлэн ажилладаг аж.

“Miss World 2017” тэмцээнд оролцох монгол бүсгүйг тодруулах албан ёсны зохион байгуулагчаар “Asian Future” ХХК ажиллаа.

Цэвээндашийн Энхжин нь: -“Хаврын гоёл-2010” тэмцээний шилдэг загвар өмсөгч, “Мiss Globe International 2010” тэмцээний Олны таашаал хүртсэн мисс, “Miss Friendship International 2010” тэмцээний дэд мисс, “Supermodel International 2012” тэмцээний шилдэг зургаан оролцогчийн нэг, “Miss Mongolia 2015” тэмцээний дэд мисс, спорт миссээр шалгарч байсан юм .

Дэлхий ертөнцийн хамгийн авьяаслаг, үзэсгэлэнт бүсгүйчүүдийг 67 дахь удаагаа тодруулах гэж буй “Miss World 2017” тэмцээний финалын шатны шалгаруулалт 11-р сарын 18-ны өдөр БНХАУ-ын Саньяа хотноо зохион байгуулагдахаар болжээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here