Нүүр хуудас Гадаад мэдээ Япон, АНУ, Өмнөд Солонгос улсын хүсэлтээр НҮБ-ын Аюулгүйн Зөвлөл хуралджээ.

Япон, АНУ, Өмнөд Солонгос улсын хүсэлтээр НҮБ-ын Аюулгүйн Зөвлөл хуралджээ.

296
0
 Умард Солонгосын хамгийн сүүлд харвасан пуужингийн асуудалд ямар арга хэмжээ авах талаар НҮБ-ын Аюулгүйн Зөвлөл яаралтай хаалттай хуралдаан зарласан байна. Япон, АНУ, Өмнөд Солонгос улсын хүсэлтээр Аюулгүйн Зөвлөл ийнхүү өнгөрсөн мягмар гарагт хуралджээ.
Умард Солонгос мягмар гарагийн өглөө үүрээр Пхеньяны ойролцоогоос баллистик пуужин харвасан юм. Улсын мэдлийн хэвлэл мэдээллийн байгууллагаараа дамжуулан “Хвасон-12” хэмээх дунд тусгалын баллистик пуужин туршсан болохоо Умард Солонгос мэдээлжээ.
АНУ-ын Батлан хамгаалах яам анхан шатны дүгнэлтээрээ уг пуужин нь дунд тусгалын баллистик пуужин мөн болохыг баталсан юм. Уг пуужин Номхон далайд унахаасаа өмнө Японы хойд хэсэг дээгүүр 2 700 км гаруй замыг туулсан гэж тооцоолж байна.

Япон улсаас НҮБ-д суугаа байнгын төлөөлөгч Коро Бешо Аюулгүйн Зөвлөл Пхеньянд маш тодорхой нэгдсэн сануулга өгөх нь ямар чухал болохыг уулзалтаас өмнө мэдэгджээ. Япон, АНУ зэрэг улс илүү хүчтэй арга хэмжээ авахыг шаардаж байгаа бол Орос, Хятад улсууд одоо авч байгаа хориг арга хэмжээгээ илүү чангатгахад анхаарах хүсэлтэй байна.

НҮБ-ын Аюулгүйн Зөвлөл 7 дугаар сард тив хоорондын хоёр баллистик пуужин харван туршсаных нь төлөө энэ сарын эхээр Умард Солонгосын эсрэг шинэ хориг хэмжээ авахаар бүгд санал нийлсэн юм. Умард Солонгосын нүүрс болон төмрийн хүдрийн экспортод уг хориг багтаж байгаа юм. Эдгээр байгалийн баялаг нь Умард Солонгосын цөмийн болон пуужингийн хөтөлбөрийн гол эх үүсвэр гэж олон орон үзэж байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here