Есдүгээр сарын 29-нөөс аравдугаар сарын 8-нд Польш улсын Хориньец~Здрүй (Horyniec-Zdrуj) хотноо зуун буудалт даамын Өсвөр, залуучуудын багийн ДАШТ болно.
Тус тэмцээнд оролцох Монголын баг тамирчид өнөөдөр эх орноосоо мордлоо. Олимпиад буюу багийн ДАШТ-д манайхан өмнө нь гурван удаа оролцож, 1998 онд наймдугаар байр, 2003 онд есдүгээр байр,
2010 онд долоодугаар байр эзэлж байсан түүхтэй. Энэ удаагийн тэмцээнд охид, хөвгүүдийн багаар оролцох гэж байна.
Багийн бүрэлдэхүүнд:
Охид: ДДХМ Э.Хүслэн (U-19), СМ Б.Мишээл (U-17), ДМ Б.Лхагвадолгор (U-14)
Хөвгүүд: СМ Б.Пүрэвжаргал (U-19), СМ С.Мөнх-Оргил (U-17), СМ Б.Энхрийлэн (U-14)