Нүүр хуудас Спорт Монголын залуучуудын аварга волейболчид

Монголын залуучуудын аварга волейболчид

141
0

Монголын волейболын холбооны 2017 оны Монгол Улсын залуучуудын аварга шалгаруулах “Гоё Кап” тэмцээн долоон өдрийн турш үргэлжилж, шилдгүүдээ тодрууллаа. Тэмцээний эрэгтэйчүүдийн ангилалд Ж.Түмэн-Аюуш эзэнтэй “Мегастарс” клуб түрүүлж, “Алтайн барс”, “Эрчим” баг удаалав. Эмэгтэйчүүдэд Жан Жи Хун эзэнтэй “Энагурэ-Монти” баг түрүүлсэн бол “Хилчин”, “Тэнүүн-Огоо” баг мөнгө, хүрэл медаль хүртлээ.  Мөнгөн медалийг Бригадын генерал А.Лхагвасүрэн эзэнтэй, СМ С.Дэлгэрмаа дасгалжуулагчтай, СдМ Т.Ундармаа ахлагчтай ХХЕГ-ын Хилчин баг, эрэгтэй багаас С.Баянчулуун эзэнтэй, СМ А.Мөнхбаяр дасгалжуулагчтай, М.Ганбилэг ахлагчтай Алтай трест ХХК-ний Алтайн барс баг тус тус хүртжээ. Хүрэл медалийн эздээр охидоос А.Ганхуяг эзэнтэй, СМ Б.Чинбат дасгалжуулагчтай Ариунцэцэг ахлагчтай Тэнүүн-Огоо ХХК-ны Тэнүүн-Огоо баг, эрэгтэй багаас С.Баянчулуун эзэнтэй, СМ А.Мөнхбаяр дасгалжуулагчтай, М.Ганбилэг ахлагчтай Алтай трест ХХК-ний Алтайн барс баг тус тус шалгарсан байна. 2017 оны “Шилдэг хамгаалагч”-аар Энагурэ багийн Л.Санчирмаа, Хасумегастарсын тамирчин Э.Алтан-Очир, “Шилдэг хаагч”-аар Хилчингийн А.Осгонтамир, Эрчмийн Б.Батсүрэн тус тус тодорлоо. “Шилдэг давуулагч”-аар Тэнүүн-Огоо багийн Т.Ариунцэцэг, Хасумегастарсын А.Базаргүр, “Шилдэг холбогч”-оор Энагурэ багийн Л.Хосбаяр, Хасумегастарсын Г.Төрмандах, “Шилдэг довтлогч” Хилчингийн Т.Ундармаа, Алтайн барсын Т.Доржнамжаа, “Шилдэг тэгш тоглогч”-оор Энагурэ багийн Г.Хонгорзул, Алтайн барсын Б.Анхбаяр, “Шилдэг дасгалжуулагч”-аар Энагурэ багийн Б.Хэрлэн, Хасумегастарсын Л.Баатархүрээ, “Шилдэг шүүгч”-ээр Д.Хүрэлноров нар тус тус шалгарлаа. Энэ онд Монгол Улсад волейболын спорт үүсч хөгжсөний 90, Монгол Улсад волейболын холбоо байгуулагдсаны 60 жилийн ой тохиож байна. Тэмцээний хаалтын ёслолын үеэр энэхүү ойн медалиар ахмад тамирчин А.Юмжимаа, “Алтайн барс” багийн дасгалжуулагч А.Мөнхбаяр нарыг шагнасан байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here