Нүүр хуудас Спорт Монголын оюутан тамирчид Универсиад наадамд хүчээ сорьж байна

Монголын оюутан тамирчид Универсиад наадамд хүчээ сорьж байна

75
0
oyutnii-naadam-2019
Монголын оюутан тамирчид Универсиад наадамд хүчээ сорьж байна

Дэлхийн оюутны спортын өвлийн XXIX Универсиад наадмын нээлтийн ёслолд 6000 гаруй зочин төлөөлөгч, албаны хүмүүс, 59 орны 3000 гаруй тамирчин, дасгалжуулагч, 1000 гаруй уран бүтээлчид оролцсон байна.

Манай үндэсний баг тамирчид цана, цанын орон зай баримжаалах, шорт трейк, уран гулгалт, фристайлын спортын таван төрөлд 16 тамирчин, зургаан дасгалжуулагч, албаны дөрөв, нийт 26 хүний бүрэлдэхүүнтэй оролцож байна.

Монголын баг тамирчид 1991 оны Японы Саппоро хотноо болсон Өвлийн Универсиад наадамд эхлэн оролцож байсан түүхтэй. Түүнээс хойш Монголын оюутан тамирчид 14 дэх удаагаа өвлийн Универсиад наадамд хүчээ сорьж байна.

Энэ удаагийн наадамд уран гулгалт, цанын орон зай баримжаалах спорт, фристайлын төрөлд оролцож байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here