Нүүр хуудас Спорт Монголын сагсанбөмбөгчид Ази тивийн аварга боллоо

Монголын сагсанбөмбөгчид Ази тивийн аварга боллоо

135
0

Манай улсын нийслэлд зохион байгуулсан сагсан бөмбөгийн 3×3 төрлийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээний алтан медалийн эзнээр Монголын шигшээ баг тодорлоо.

Монголын сагсанбөмбөгчид уг спортын төрлөөр цоо шинэ түүхийн эзэд болсон төдийгүй тэмцээний үнэ цэнэтэй тоглогчоор Энхбатын Дөлгөөн шалгарав.

Монголын үндэсний сагсан бөмбөгийн холбоо, 3×3 сагсан бөмбөгийн холбооноос 10 дугаар сарын 27-29-нид эх орондоо сагсанбөмбөгийн 3х3 төрлийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнийг ийнхүү амжилттай зохион байгууллаа. Сагсан бөмбөгийн 3×3 төрөл 2020 оноос олимпийн наадмын төрөлд албан ёсоор орж байгаа гэдгээрээ чухал ач холбогдолтой юм. Тиймээс ч Монголдоо олимпийн оноо олгох тус тэмцээнд 15 улсын тамирчид ирж, ур чадвараа сорин өрсөлдсөн нь манай тамирчдын хувьд том дэмжлэг болсон төдийгүй нэр хүндээ өсгөх том алхам боллоо.

Энэ тэмцээнд урилгаар далайн орнуудын хүчирхэг Австрали, Шинэ Зеландын баг хүрэлцэн ирсэн тэмцээнийг улам өрсөлдөөнтэй болгов. Монголын сагсчид, хагас шигшээд Австралийн шигшээ багтай үндсэн цагт оноо тэнцэж, нэмэлт цагт 19:17 харьцаагаар буулгаж авсан юм. Харин аваргын төлөөх тоглолтод Шинэ Зеландын сагсчдыг 19:14 хожсоноор, монголчууд анх удаа багийн спортоор тивийн аварга болж байна.

Монголын багийн спортын түүхийг Ази тивийн аваргад хүргэж чадсан багийг Э.Дөлгөөн, Д.Дэлгэрням, Э.Цэрэнбаатар, Г.Цэнгүүнбаяр нар бүрдүүлж чадварлаг тоглож ийнхүү ялалт байгууллаа.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here