Нүүр хуудас Спорт Монголын сагсчид “Ази тивийн аварга” боллоо.

Монголын сагсчид “Ази тивийн аварга” боллоо.

431
0

Монгол улс түүхэндээ анх удаа  ФИБА сагсан бөмбөгийн 3х3 насанд хүрэгчдийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнд Монгол Улсын эрэгтэй шигшээ баг түрүүллээ. Тэмцээний MVP тоглогчоор Э.Дөлгөөн шалгарсан юм.

Монголын сагсчид хагас шигшээд Австралийн шигшээ багтай үндсэн цагт оноо тэнцэж улмаар нэмэлт цаг 19:17 буулган авсан юм. Аваргын төлөөх тоглолтонд Шинэ Зеаландын сагсчдыг 19:14 хожсоноор Монгол Улсынхаа алтан соёмбот далбаагаа мандуулж төрийн дуулалаа эгшиглүүллээ. Тэмцээнийг Монголын үндэсний сагсан бөмбөгийн холбоо, 3×3 сагсан бөмбөгийн холбооноос  хамтран зохион байгуулсан бөгөөд 15 улсын тамирчид ирж, ур чадвараа сорьж өрсөлдсөн юм. Манай сагсчдын хувьд  Э.Дөлгөөн, Д.Дэлгэрням, Э.Цэрэнбаатар, Г.Цэнгүүнбаяр нарын  баг тэмцээнд тэргүүлж, Ази тивийн аваргаар нэрлэгдлээ.Монголын сагсчид Азийн аварга боллооМонголын сагсчид Азийн аварга боллоо

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here