Б.Золбаяр ахлагчтай” Есөн Өрлөг” хамтлагийн циркчид БНХАУ-ын Ухань хотноо жил бүр зохион байгуулагддаг дэлхийн 40 гаруй орны циркийн урлагийн шилдгүүд оролцсон Олон улсын циркчдийн 13 дахь удаагийн уралдаанаас анхны
“Алтан цом”, У.Сэлэнгэ багштай уран нугаралтын жүжигчид Мөнгөн цомыг тус тус хүртлээ.
“Есөн өрлөг” хамтлагийн уран бүтээлчид өмнө нь буюу 2010 онд тус уралдаанаас Монгол Улсад анхны Мөнгөн цомыг авчирч байсан түүхтэй.