Монголын шилдэг жүдочдын нэг, 66 кг-ын жингийн дэлхийн гол өрсөлдөгч, Монгол Улсын харцага Ч.Даваадорж агсны хүү Төмөрхүлэгт Арабын нэгдсэн Эмират Улсаас өөрийн нэр дээр барилдуулах санал иржээ.
Түүнээс гадна Н.Дагвасүрэн (81 кг), Б.Тэмүүлэн (+100) нар ч мөн тус улсын нэрийн өмнөөс тэмцээнд оролцох легионер тамирчин болж байгаа аж. Тамирчид наад тал нь ирэх гуравдугаар сараас гэрээ хэлцлээ дуусгаж, тавдугаар сараас дээрх улсын нэрийн өмнөөс тэмцээнд оролцож эхлэх бололтой.
Монголын шилдэг жүдочид гадаадад уригдсан хэд хэдэн тохиолдол бий.