Нүүр хуудас Спорт МОНГОЛ УЛСЫН ОЮУТНЫ АВАРГА ШАЛГАРУУЛАХ УСАНД СЭЛЭЛТИЙН АНХДУГААР ТЭМЦЭЭН БОЛНО.

МОНГОЛ УЛСЫН ОЮУТНЫ АВАРГА ШАЛГАРУУЛАХ УСАНД СЭЛЭЛТИЙН АНХДУГААР ТЭМЦЭЭН БОЛНО.

714
0

Оюутан залуучуудыг биеийн тамир, спортын хөдөлгөөнд өргөнөөр хамруулах, спортоор бие даан хичээллэх идэвхи сонирхолыг өрнүүлэх, усан спортыг оюутны дунд хөгжүүлэх, оюутан тамирчдын спортын ур чадварыг дээшлүүлэх, 2017 оны Зуны Универсиад наадамд оролцох шилдэг тамирчдыг сонгон шалгаруулах зорилгоор МОСХ, Монголын усан спорт сонирхогчдын холбоотой хамтран Монгол улсын оюутны аварга шалгаруулах усанд сэлэлтийн анхдугаар тэмцээнийг Улаанбаатар хотын усан спорт сургалтын төвд 2016 оны 12 сарын 24-25 нд зохион байгуулах гэж байна.
Тэмцээн дараахь төрлөөр явагдана.
1.50м өврөөр даллах (эр, эм),
2.50м араар даллах (эр, эм),
3.50м мэлхий сэлэлт (эр, эм),
4.50м далайн гахай сэлэлт (эр, эм),
5.100м өврөөр даллах (эр, эм),
6.100м мэлхий сэлэлт (эр, эм) гэсэн 6-н төрлүүдээр явагдаж 2016 оны оюутны аваргуудаа тодруулна.
МОНГОЛЫН ОЮУТНЫ СПОРТЫН ХОЛБОО
МОНГОЛЫН УСАН СПОРТ СОНИРХОГЧДЫН ХОЛБОО

usand-selelt

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here