Нүүр хуудас Спорт Нийслэлийн иргэд спортоор өрсөлдлөө

Нийслэлийн иргэд спортоор өрсөлдлөө

139
0
Нийслэлийн Иргэдийн спортын VI наадмыг 2017 оны гуравдугаар сараас арваннэгдүгээр сарын 6-ны хооронд спорт явган аялал, ширээний шагайн наадгай, хийн дасгал, аэробик, олс таталт, софт волейбол, волейбол, сагсан бөмбөг гэсэн спортын 8 төрлөөр хэсэг, хороо, бүс, дүүрэг, нийслэл гэсэн 5 үе шаттайгаар амжилттай зохион байгууллаа.
Энэхүү наадам нь нийслэлийн Нийтийн биеийн тамир, спортын хорооноос дэвшүүлсэн “Биеийн тамир, спортыг айл өрх, иргэн бүрт” зорилтын хүрээнд “Өдөр тутмын биеийн тамир – Өнөөгийн нийслэлчүүдийн өнгө төрх” гэсэн уриан дор явагдсан.
Нийслэлийн иргэдийн бие бялдарыг чийрэгжүүлэх, хөдөлгөөний хомсдлоос сэргийлэх, хүн амыг биеийн тамир, спортын уралдаан тэмцээнд өргөнөөр хамруулах, иргэдийн идэвх санаачлагыг өрнүүлэх, хөршийн холбоог сайжруулах зэрэг онцлог шинжтэй үйл ажиллагаа боллоо.
Нийслэлийн шигшээ тэмцээнд спортын 8 төрлөөр 9 дүүргийн 152 хорооноос шалгарсан Шилдгийн шилдэг 108 багийн 1638 иргэн хамрагдсан бол Нийслэл, дүүргийн Иргэдийн спортын VI наадмын хэсэг, хороо, бүс, дүүрэг, нийслэлийн шатанд нийлээд 4200 байгууллагын 90000 гаруй иргэн хамрагджээ.

 Спорт явган аялалын тэмцээн

1-р байр:  Баянзүрх дүүргийн 5-р хорооны баг

2-р байр:  Баянгол дүүргийн 22-р хорооны баг

3-р байр:  Багахангай дүүргийн 1-р хорооны баг

 Ширээний шагайн наадгайн тэмцээн

эмэгтэйчүүдийн төрөлд:

1-р байр:  Чингэлтэй дүүргийн 17 дугаар хорооны баг

2-р байр:  Налайх дүүргийн 5 дугаар хорооны баг

3-р байр:  Багануур дүүргийн 5 дугаар хорооны баг

эрэгтэйчүүдийн төрөлд:

1-р байр:  Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хорооны баг

2-р байр:  Налайх дүүргийн 5 дугаар хорооны баг

3-р байр:  Баянзүрх дүүргийн 27 дугаар хорооны баг

Олс таталтын тэмцээн

эмэгтэйчүүдийн төрөлд:

1-р байр:  Багануур дүүргийн 1 дүгээр хорооны баг

2-р байр:  Хан-Уул дүүргийн 16 дугаар хорооны баг

3-р байр:  Сонгинохайрхан дүүргийн 23 дугаар хорооны баг

эрэгтэйчүүдийн төрөлд:

1-р байр:  Чингэлтэй дүүргийн 16 дугаар хорооны баг

2-р байр:  Багануур дүүргийн 1 дүгээр хорооны баг

3-р байр:  Хан-Уул дүүргийн 9 дүгээр хорооны баг

Хийн дасгалын тэмцээн

56 ба түүнээс дээш насны ангилалд:

1-р байр:  Чингэлтэй дүүргийн 6 дугаар хорооны баг

2-р байр:  Баянгол дүүргийн 1 дүгээр хорооны баг

3-р байр:  Сонгинохайрхан дүүргийн 12 дугаар хорооны баг

31 – 55 хүртэлх насны ангилалд:

1-р байр:  Сонгинохайрхан дүүргийн 14 дүгээр хорооны баг

2-р байр:  Сүхбаатар дүүргийн 12 дугаар хорооны баг

3-р байр:  Налайх дүүргийн 2 дугаар хорооны баг

Аэробикийн тэмцээн 

56 ба түүнээс дээш насны ангилалд:

1-р байр:  Баянгол дүүргийн 1 дүгээр хорооны баг

2-р байр:  Чингэлтэй дүүргийн 3 дугаар хорооны баг

3-р байр:  Налайх дүүргийн 3 дугаар хорооны баг

31-55 хүртэлх насны ангилалд:

1-р байр:  Налайх дүүргийн 2 дугаар хорооны баг

2-р байр:  Сонгинохайрхан дүүргийн 14 дүгээр хорооны баг

3-р байр:  Чингэлтэй дүүргийн 6 дугаар хорооны баг

Софт волейболын тэмцээн

1-р байр:  Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хорооны баг

2-р байр:  Сонгинохайрхан дүүргийн 15 дугаар хорооны баг

3-р байр:  Хан-Уул дүүргийн 8 дугаар хорооны баг

Волейболын тэмцээн

эмэгтэйчүүдийн төрөлд:

1-р байр:  Баянзүрх дүүргийн 18 дугаар хорооны баг

2-р байр:  Баянгол дүүргийн 6 дугаар хорооны баг

3-р байр:  Багануур дүүргийн 1 дүгээр хорооны баг

эрэгтэйчүүдийн төрөлд:

1-р байр:  Баянгол дүүргийн 4 дүгээр хорооны баг

2-р байр:  Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хорооны баг

3-р байр:  Багануур дүүргийн 1 дүгээр хорооны баг

Сагсан бөмбөгийн тэмцээн

эмэгтэйчүүдийн төрөлд:

1-р байр:  Хан-Уул дүүргийн 2 дугаар хорооны баг

2-р байр:  Налайх дүүргийн 2 дугаар хорооны баг

3-р байр:  Баянзүрх дүүргийн 6 дугаар хорооны баг

эрэгтэйчүүдийн төрөлд:

1-р байр:  Багануур дүүргийн 1 дүгээр хорооны баг

2-р байр:  Баянгол дүүргийн 6 дугаа хорооны баг

3-р байр:  Налайх дүүргийн 2 дугаар хорооны баг нар тус тус эхний гурван байрт шалгарч цом, алт, мөнгө, хүрэл медалийн эзэд боллоо.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here