Нүүр хуудас Спорт Ойрын зайн унадаг дугуйн аялал боллоо

Ойрын зайн унадаг дугуйн аялал боллоо

134
0

Нийслэлийн Засаг даргын мөрийн хөтөлбөрт тусгагдсаны дагуу нийслэлийн Залуучуудын хөгжлийн газар болон “Merida Ulaanbaatar” унадаг дугуйн клуб хамтран 2017 оны аравдугаар сарын 22-ны өдөр 42 км-ийн дугуйн аялал зохион байгууллаа. Дугуйчид “Дүнжингарав” худалдааны төвөөс Баянзүрхийн товчоон дээр очиж, Богдхан уулын хойд энгэр дагасан шороон замаар Хөлийн голын хөндий өгсөж, Бумбатын амнаас “Скай Резорт” цанын бааз хүрч, цааш Маршалын гүүр хүртэл явж аяллаа өндөрлөв.

Цаашид бид залуучуудыг дугуйн спортоор хичээллэх, эрүүл зөв амьдралын хэвшилд уриалах зорилгоор дугуйн аялалыг тогтмол зохион байгуулж, залуучуудын хамрах хүрээг өргөжүүлэх юм.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here