Энэ сарын 20-22-ны хооронд Хонг Конг улсад зохиогдох 27 дахь удаагийн Ой тогтоолтын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцохоор Монголын баг тамирчид өнөөдөр тус улсыг зорилоо.
Энэ тэмцээнд Монгол, Хятад, Орос, Англи, Япон зэрэг орны шилдэг 260 гаруй тамирчин 10 төрлөөр гурван насны ангилалд өрсөлдөж, аваргаа тодруулах юм байна. Үүнээс олон улсын шүүгч, дасгалжуулагч Б.Баасандорж, ОУИМ, дасгалжуулагч Ө.Сэнгэсамдан нарын удирдлага дор эх орноо төлөөлөн оролцох
Монголын шигшээ багийн бүрэлдэхүүнд ОУИМ Э.Лхагвадулам /2017 оны Өсвөрийн Дэлхийн Аварга/, Их Мастер М.Уянга, ОУ-ын Мастер Н.Намуундарь, ОУ-ын Мастер С.Марал, Азийн Мастер Э.Мишээл, Б.Лхагвадорж болон Г.Мянганбаяр, Т.Үжин, Г.Солонго, У.Солонго, А.Ялгуун, Б.Гантөмөр, Б.Хулан, А.Одмаа, Т.Тэнүүн, Б.Эрмүүнболд, Б.Мөнхтэргэл, Д.Мөнхтүшиг, З.Тэмүүжин, Ш.Наранбат, О.Ганжигүүр, Ч.Нарансолонго нарын тамирчин багтаж байна.
Сонирхуулахад, Монголын баг тамирчид өмнө нь АНУ, Англи, Герман, Турк, Хятад, Сингапур, Япон, Солонгос, Швед, Энэтхэг гэх мэт олон улсад болсон цээж бодолт, хурдан уншлага,
ой тогтоолтын олон улсын 50 тэмцээнээс нийт 861 медаль хүртэж нас насны ангилалд дэлхийн хэд хэдэн дээд амжилтыг тогтмол шинэчлэн амжилтын буухиагаа үргэлжлүүлсээр байгаа билээ.