Нүүр хуудас Спорт Олимпын эрхийн төлөөх тэмцээнээс авсан анхны оноог авлаа

Олимпын эрхийн төлөөх тэмцээнээс авсан анхны оноог авлаа

231
0
holbombog-ohidiin-shigshee-01
Монголын Эмэгтэйчүүдийн Үндэсний шигшээ баг Тажикстан улсад олимпын эрхийн төлөөх урьдчилсан шатанд оролцож байна

Тэд хэсэгтээ Сингапур, Филиппин тэргүүтэй Азийн хүчтэй багтай таарч өнгөрсөн долоо хоногт эхний тоглолтоо зохион байгуулагч Тажикстан улсын багтай хийсэн.

Эл тоглолтын эхний хагаст Монголын баг эн тэнцүү өрсөлдөөнийг үзүүлж, багийн ахлагч О.Цасан-Охин гоол оруулснаар 1:1-ийн харьцаатай дуусгасан.

Харамсалтай нь үлдсэн цагт Тажикстаны баг гурван гоолыг тооны самбарт бүртгүүлснээр тоглолт 4:1-ийн харьцаатай Монголын багийн ялагдлаар өндөрлөсөн юм.

Тэгвэл өчигдөр Монголын эмэгтэйчүүдийн үндэсний шигшээ баг Сингапурын багтай тоглож 2-2 харьцаатай тэнцлээ. Ц.Ганболд дасгалжуулагчтай эмэгтэйчүүдийн үндэсний шигшээ баг дээрх тоглолтын нэгдүгээр үеийн санаачлагыг бүрэн гартаа авч, эхний 45 минутад хоёр гоол оруулсан.

Тодруулбал, шигшээ багийн хамгийн туршлагатай тоглогч Б.Намуун ердөө дөрөв дэх минутад тооны харьцааг нээж, 37 дахь минутад Т.Ундрал багийнхаа хоёр дахь гоолыг оруулсан.

Гэвч хоёрдугаар үед Сингапурын баг хоёр гоол нөхөж оруулснаар үндсэн цаг 2:2-оор өндөрлөлөө.

Хэдийгээр хоёр гоолын зөрүүгээр хожиж яваад харамсалтайгаар тэнцсэн ч энэ тэнцээ Монголын хөлбөмбөгийн шигшээ багийн Олимпын наадмын эрхийн төлөөх тэмцээнээс авсан анхны оноо болон түүхэнд тэмдэглэн үлдэж байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here