“Улаанбаатар цом” боксын олон улсын А зэрэглэлийн тэмцээн 6 сарын 25-нд сүүлийн өдрөө болж, 10 жингийн аваргаа тодрууллаа. Тус тэмцээнд эмэгтэйчүүдийн 75 кг-д Э.Эрдэнэтуяа, 48 кг-д О.Жаргалан нар мөнгөн медаль хүртлээ. Мөн 74 кг-н жинд А.Давааням 3-р байр эзэлж хүрэл медаль, 69 кг-н жинд О.Бямба-эрдэнэ 1-р байр эзэлж алтан медаль, О.Батзориг 2-р байр эзэлж мөнгөн медаль, Б.Мөнх-ирээдүй, Б.Сүххуяг нар хүрэл медаль хүртсэн бол эрэгтэйчүүдийн 49 кг-д тулалдсан ОУХМ Г.Ган-Эрдэнэ алтан медаль хүртлээ. Мөн эрэгтэйчүүдийн 64кг-д Г.Баярхүү алтан медаль хүртсэн амжилттай байлаа.
Нүүр хуудас Спорт Олон улсын А зэрэглэлийн”Улаанбаатар цом”тэмцээнд эмэгтэйчүүдээс Э.Эрдэнэтуяа,О.Жаргалан нар мөнгөн медаль хүртлээ.