Сагсан бөмбөгийн 3х3 төрлийн 18 хүртэлх насны дэлхийн аварга шалгаруулах тэмцээн 06 дугаар сарын 03-07-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо зохиогдож буй билээ.
Монголын үндэсний олимпийн хорооны Тэргүүн дэд ерөнхийлөгч Б.Баттүшиг, Ерөнхий нарийн бичгийн дарга Э.Бадар-Ууган нар Олон улсын сагсан бөмбөгийн холбоо/FIBA/-ны 3х3 төрлийн хөгжил хариуцсан менежер Роберт Реблингер-ийг хүлээн авч уулзлаа.
Уулзалтаар сагсан бөмбөгийн 3х3 төрөл нь Монгол улсад эрчимтэй хөгжиж буйг онцлон цаашдын хамтын ажиллагааны тухай санал солилцов. “Токио – 2020” Олимпийн наадамд сагсан бөмбөгийн 3х3 төрөл албан ёсоор багтаж, Олон улсын сагсан бөмбөгийн холбооноос сүүлийн жилүүдэд тус төрлийг түлхүү хөгжүүлэх талаар ихээхэн анхаарч байгааг дурдав.