“Пёнчан-2018” өвлийн XXIII олимпийн наадамд манай улсын гүйлтийн цанын тамирчид эх орноо төлөөлөн оролцлоо.
ОУХМ Ч.Отгонцэцэг, ОУХМ Б.Ачбадрах нар “Алтпениса гүйлтийн цанын төв”-д олон улсын тамирчидтай уралдсан юм.
Ч.Отгонцэцэг гүйлтийн цанн эмэгтэйчүүдийн төрөлд 10 километрийн зайд уралдаж, 32:52.1 амжилтаар 90 тамирчнаас 84 дүгээр байрт шалгарлаа. Харин ОУХМ Б.Ачбадрах гүйлтийн цанын эрэгтэйчүүдийн төрөлд 15 километрийн зайд оролцож, 41:40.4 амжилтаар 119 тамирчнаас 97 дугаар байрт оржээ.
Тэрбээр “Ванкувер-2010” өвлийн XXI олимпын наадамд оролцсон ОУХМ Х.Хаш-Эрдэнийн амжилтыг нэг минутаар ахиулсан байна.