Нүүр хуудас Спорт ОХУ: Хүүхдийн спортын “САХАЛИН-2019” наадам эхэллээ

ОХУ: Хүүхдийн спортын “САХАЛИН-2019” наадам эхэллээ

84
0
sakhalin-2019
ОХУ-ын Сахалин мужийн Южно-Сахалинcк хотноо эхэллээ

ОХУ-ын Сахалин мужийн Южно-Сахалинcк хотноо хоёрдугаар сарын 08-17-ны өдрүүдэд “Азийн хүүхдүүд” өвлийн спортын анхдугаар наадам спортын найман төрлөөр зохион байгуулагдаж байна.

“Сахалин-2019” наадамд Азийн олимпийн зөвлөлийн гишүүн орнууд болон Москва хот, Урал, Сибирь, Саха, Алс Дорнод, Башкортостан, Татарстан, Сахалинск мужийн нийт 19 багийн 1000 гаруй тамирчин оролцжээ.

Монгол Улсын хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин, “Афин-2004” олимпийн наадмын хүрэл медальт, “Азийн хүүхдүүд-2000” наадмын хүрэл медальт Х.Цагаанбаатар “Сахалин-2019” наадмын тугийг хүндэтгэлтэйгээр залах ажиллагаанд оролцсон байна.

Монгол Улсаа төлөөлөн уулын цана, гүйлтийн цана, биатлон, тэшүүрийн төрөлд 13 тамирчин оролцож буй бөгөөд өнөөдөр гүйлтийн цанын тамирчид гараагаа эхлүүлжээ.

Гүйлтийн цанын эрэгтэйчүүдийн ойрын зайн төрөлд 65 тамирчин өрсөлдсөнөөс Б.Далхсүрэн, Б.Хонгор, Г.Өсөхбаяр, Б.Тайванбаатар нар 54-57 байруудад орсон бол эмэгтэйчүүдийн зайд 62 тамирчин өрсөлдөж, Ж.Бямбанордог 47, Ш.Ариунжаргал 52 дугаар байрт тус тус орсон байна.

Монголын гүйлтийн цанын тамирчдын гол төрөл болох холын зайн төрлүүд өнөөдөр /201-02-11/-ний өдөр болох юм байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here