БНСУ-ын Пёнчан хотноо Өвлийн XXIII олимпийн наадам амжилттай үргэлжилж байна. Манай хойд хөршийн тамирчин бүсгүй Монголын тамирчдыг дэмжиж буйгаа илэрхийлж, хоёр талдаа тугтай, “Монголия” гэж бичсэн ороолт барьсан зургийнхаа тайлбарт “Россия и Монголия всегда друзья! Пёнчан – 2018. Russia and Mongolia are always friends! Pënčan-2018” (Орос, Монгол үүрдийн найзууд! Пенчан-2018) хэмээн бичжээ.