Алдар” спорт хороо, Аваргууд академи “Батсол” ХХК-ийн бөх 2017 оны Дэлхийн аварга, ОУХМ Пүрэвдоржийн Орхонд гавьяат тамирчин цол хүртэхээр болжээ. Монголын төр засаг гаргасан амжилтыг нь үнэлж, Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга энэ баасан гаригт түүнд Монгол Улсын гавьяат тамирчин цол тэмдэгийг нь гардуулан өгөх юм байна. П.Орхон энэ жил Францын нийслэл Парис хотод болсон чөлөөт бөхийн ДАШТ-ий 63 кг-ийн жинд түрүүлж дэлхийн аварга болсон юм.
Тэрбээр энэ жил олон улсын чанартай зургаан тэмцээнд оролцож, бүгдэнд нь аваргалсан. Мөн 2016 онд олимпийн гурав, дэлхийн арван удаагийн аварга Японы алдарт бөх Каори Ичог Иван Ярыгины нэрэмжит тэмцээний алтан медалийн төлөөх барилдаанд 10:0-ээр ялсан. Түүнийг 2020 оны Токиогийн олимп хүлээж байна.