Нүүр хуудас Спорт П.Орхон СЭРГЭЭШ хэрэглэж, 4 жил барилдах эрхээ хасууллаа

П.Орхон СЭРГЭЭШ хэрэглэж, 4 жил барилдах эрхээ хасууллаа

411
0
orhon

“Жакарта-2018” Азийн зуны спортын XVIII наадмын чөлөөт бөхийн эмэгтэйчүүдийн 62 кг-ын жинд Монгол Улсын гавьяат тамирчин Пүрэвдоржийн Орхон бүх өрсөлдөгчдөө илүүрхэн ялж, алтан медалийн эзэн болсон билээ.

Гэвч П.Орхоноос допинг илрэн А сорьц болон Б сорьцоор батлагдан барилдах эрхийг хасахаар болсон билээ. Тэгвэл Дэлхийн бөхийн нэгдсэн холбоо “UWW” удтал хэлэлцсэний эцэст П.Орхоны эрхийг 4 жил буюу 2022 оны 9 сарын 19 хүртэл хасахаар болсноо мэдэгдлээ.

Хэдийгээр П.Орхон “Би допингийн төрлийн зүйл хэрэглээгүй, хүмүүс намайг хорлосон байна надад нотлох баримт бий” гэсэн боловч “UWW”-ээс ийнхүү шийдвэрээ гаргажээ.

Тус холбооны дүрмийн дагуу П.Орхоны барилдах эрхийг 2022 он хүртэл хассан бол 12.3-т зааснаар Монголын чөлөөт бөхийн холбоо 20 мянган Швейцар франк буюу 20 мянган ам.долларын торгууль төлөхөөр болжээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here