Нүүр хуудас Эдийн засаг Хятадын төв банк БЛОКЧЕЙН платформд нэгдлээ

Хятадын төв банк БЛОКЧЕЙН платформд нэгдлээ

81
0
Hyatadiin-tow-bank
Хятад Улсын ТӨВ БАНК

Хятадын Төв Банк үл хөдлөх хөрөнгө худалдан авагчдад зориулсан Блокчейны платформд нэгдсэн тухай мэдээлэл цацагдлаа.

Эх сурвалжийн мэдээлснээр үл хөдлөх хөрөнгө хөгжүүлэлтийн чиглэлээр ажилладаг “New World Development” болон Хонконгийн шинжлэх ухаан технологийн судалгааны институци хамтарч, үл хөдлөх хөрөнгө худалдан авах гэсэн хүмүүст зориулсан блокчейн платформ гаргана.

Энэхүү блокчейн платформын анхны банк санхүүгийн байгууллагын хэрэглэгч нь Хятадын Төв Банк байх гэнэ. Уг блокчейн платформыг нэвтрүүлснээр уламжлалт цаг хугацаа, цаасны зардлыг бууруулах чухал ач холбогдолтой.

Цаасан дээр суурилсан худалдах, худалдан авах гэрээ, моргейжийн хүсэлт зэргийг дижитал зөвшөөрөл олгох байдлаар шийдэх нь талуудад ихээхэн давуу талыг олгож байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here