Нүүр хуудас Нийгэм Хотын дараах байршилд НҮҮРС түлж болно

Хотын дараах байршилд НҮҮРС түлж болно

180
0
nuurs
Улаанбаатар хотын зарим хэсэгт НҮҮРС түлж болно

Түүхий нүүрс түлэхийг хориглох тухай тогтоол баталсан. Уг тогтоолын хэрэгжилтийн талаар Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Цэрэнбат өчигдөр /2019-02-20/Засгийн газрын хуралдаанд танилцууллаа.

Улаанбаатар хотод түүхий нүүрс түлэхийг хориглосон Засгийн газрын тогтоол ирэх тавдугаар сарын 15-наас хэрэгжиж эхэлнэ. Түүнээс өмнө хийсэн ажлаа Засгийн газрын хуралдаанд танилцуулахыг Н.Цэрэнбат сайдад даалгажээ.

Энэхүү тогтоол нь Улаанбаатар хотын бүх хэсэгт түүхий нүүрс түлэхийг хориглохгүй юм.

Тодруулбал, тогтоолын хоёрдугаарт “Улаанбаатар хотын Баянзүрх дүүргийн 20, Сонгинохайрхан дүүргийн 21, Хан-Уул дүүргийн 12, 13, 14 дүгээр хороодын нутаг дэвсгэр энэ тогтоолын 1 дүгээр зүйлд хамаарахгүй байхаар тогтоосугай” гэсэн заалт бий.

Баянзүрх дүүрэг

  • Гачуурт,

Сонгинохайрхан дүүрэг

  • Жаргалант тосгон,

Хан-Уул дүүрэг

  • Био комбинат,
  • Шувуун фабрик,
  • Өлзийт хороололд түүхий нүүрс түлэхийг хориглохгүй.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here