Нүүр хуудас Улс төр Г.Занданшатар: Н.Цэрэнбат сайдыг эрэн сурвалжилж байна!

Г.Занданшатар: Н.Цэрэнбат сайдыг эрэн сурвалжилж байна!

85
0
tserenbat-said
“Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Цэрэнбат

Г.Занданшатар өнөөдөр /2019-06-13/ чуулганы хуралдааны үеэр “Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Цэрэнбатыг эрэн сурвалжилж, олж ир” гэх үүргийг Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Л.Оюун-Эрдэнэд үүрэг болгов.

Ингэхдээ үүрэг, чиглэл болгосон зарим ажлыг хийхгүй байна гэдгийг шүүмжилсэн юм.

УИХ-аас Засгийн газрын зарим сайд болон Хотын даргад Туул голын эрэг дагуух зөвшөөрлүүдийг цэгцлэх, шаардлагатай тохиолдолд цуцлах чиглэл өгсөн. Гэтэл өнөөдрийг хүртэл энэ асуудалд БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат, Хотын дарга С.Амарсайхан нар анхаарахгүй, ажлаа хийхгүй байгааг шүүмжилсэн юм.

Ажлаа хийхгүй бол гишүүд холбогдох албаныхантай Туул голын асуудалд анхаарч, газар дээр нь шаардлагатай арга хэмжээ ав гэдгийг УИХ-ын дарга онцолсон юм.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here