Нүүр хуудас Спорт Робин ван Перси “Утрехт”-ийн эсрэг…

Робин ван Перси “Утрехт”-ийн эсрэг…

138
0
Робин ван Перси
Робин ван Перси "Утрехт"-ийн эсрэг...
Робин ван Перси “Утрехт”-ийн эсрэг тоглолтод оролцлоо
“Фейеноорд”-доо 14 жилийн дараа эргэн ирсэн Нидерландын нэрт довтлогч Робин ван Перси урьд шөнө “Утрехт”-ийн эсрэг тоглолтод оролцлоо. Тэрбээр 81 дэх минутад сэлгээгээр талбайд гарч, боломжийн тоглолт үзүүлсэн ч харамсалтай нь гоол хийж чадсангүй.
Роттердамд төрсөн ван Перси “Эксельсиор”-т хоёр жил хичээллэсний дараа 1999 онд 16 настайдаа Нидерландын “Их гурвал”-ын нэг болох “Фейеноорд”-д элссэнээр мэргэжлийн хөлбөмбөгч болох замаа дардан болгосон юм. Унаган авьяастай жаалхүүгийн ур чадвар гэрлийн хурдаар өсч, 2001-2002 оны улиралд томчуудын багийн төлөө 15 тоглолт дараалан гарааны бүрэлдэхүүнд гарч, басхүү багаа ЕХБХ-ны цомын тэмцээнд түрүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэсэн билээ. Тэрхүү улирлын төгсгөлд Нидерландын оны шилдэг залуу тоглогчийн шагналд Робинд ирсэнд гайхах зүйлгүй.
Түүнээс өмнө энэхүү хүндтэй шагналын эзнээр Деннис Бергкамп, Марк Овермарс, Кларенс Зеедорф, Патрик Клюйверт, Йон Даль Томасссон, Будевейн Зенден, Марк ван Боммель, Рафаэль ван дер Ваарт тодорч, дараа нь Арьен Роббен, Жонни Хейтинга, Уэсли Снейдер, Клаас Ян-Хюнтелаар, Кристиан Эриксен шалгарч байв.
Үүнээс хойших хоёр жилд сахилга батын ганц нэг асуудал гаргасныг эс тооцвол багтаа гайхалтай нөлөө үзүүлж байсан ч гэсэн “Фейеноорд”-ын зүгээс гэрээгээ сунгах оролдлого хийсэнгүй. Ийнхүү 2003-2004 оны улирын төгсгөлд агуу Бергкампыг залгамжлахаар “Арсенал”-тай гэрээ байгуулсан юм.
Ван Персиг эс тооцвол Нидерландын нэгэн үеийн гайхалтай залуус бүгд 2004 оны ЕАШТ-д оролцов. Хэдийгээр мань эр Португал руу явах 23 тоглогчийн тоонд багтаагүй ч 2004-2005 оны улирлыг гайхалтай эхлүүлж чадсан.
Тэр жилийн Английн сүпер цомын төлөөх тоглолтод 11 дугаартай нидерланд залуу үеийн дундуур сэлгээгээр орж ирснээр дэлхий нийтэд илүү танил болсон доо. Түүний мэргэжлийн хөлбөмбөгийн замнал түүнээс хойш хэрхэн өрнөснийг та бүхэн надаар хэлүүлэлтгүй сайн мэдэх билээ.
эх сурвалж: mnb.mn

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here