Баянгол дүүргийн ОНХС-ын төсвөөр дүүргийн 1 дүгээр хороонд байрлах Төмөр замын “Гурван угсармал” гэж танигдсан 46-48 дугаар байрны дундах талбайд сагсан бөмбөгийн талбай байгуулжээ.
Шинэ сагсан бөмбөгийн талбайн тэмцээнд ДИТХ-ын баг болон Баянгол дүүрэгт үйл ажиллаагаагаа явуулдаг “Бид төмөр замынхан ТББ”, “Бид 10 дугаар хорооллынхон” ТББ, “3,4 дүгээр хорооллын Сэргэн мандалт” ТББ -ын төлөөлөл болон дүүргийн залуучууд, оршин суугчид баг бүрдүүлж, нийт 15 баг амжилттай оролцлоо.
Тэмцээний үйл ажиллагаанд Баянгол дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Г.Энхболд оролцож “Залуучууд өөрсдийн амьдарч буй орчиноо тохижуулах, чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх
сагсан бөмбөгийн талбай байгуулах санаачилга нь залуусын нийгмийн оролцоо дээшилж, дүүргийнхээ бусад залууст үлгэр дуурайлал болно гэдэгт итгэлтэй байна” гээд тамирчдад амжилт хүслээ.