Нүүр хуудас Спорт Сагсан бөмбөгийн өсвөрийн шигшээ баг ОХУ–ын Эрхүү хотоос хос алтан медаль хүртлээ

Сагсан бөмбөгийн өсвөрийн шигшээ баг ОХУ–ын Эрхүү хотоос хос алтан медаль хүртлээ

393
0

ОХУ-ын Улаан-Үдэ хотод 12 сарын 22-25-ны хооронд сагсан бөмбөгийн U10 болон U11 насны олон улсын тэмцээн болж өнгөрлөө. Улмаар тус тэмцээнд манай улсаас U10 болон U11 насанд 4 баг дасгалжуулагч албаны хүмүүсийн хамт оролцож Д.Отгонбаатар Б.Ванчинсүрэн дасгалжуулагчтай баг U11 насны ангилалд Аваргын алтан медаль, алтан цомын эзэд болсон бол, Н.Пүрэвсүрэн Б.Баттогтох дасгалжуулагчтай U10 насны  өсвөрийн үеийн шигшээ баг мөн тус алтан медалийн эзэд болж тэмцээний аварга багаар шалгарлаа. U11 насны манай өсвөрийн шигшээ багийн хувьд эхний тоглолтоо ОХУ Усть-Илимск хотын багийг 16:118, Чита хотын багийн 14:89, Красноярскийн багийг 30:31-ээр хожсоноор аваргалжээ. Сонирхуулахад манай баг тамирчид Усть-Илимск хотын багийг 16:118-аар хожсон нь хоёр дахь удаагаа болж буй тус тэмцээний хамгийн хол онооны зөрүүгээр ялсан бас нэгэн содон амжилт юм. Мөн U10 насны шигшээ 5 тоглолт хийж бүгдэд нь ялалт байгуулж нэгч хожигдолгүй түрүүлсэн байна. Мөн тус тэмцээний U10-насны шилдэгт тоглогчлоор П.Энгүүн, Б.Энхбаяр, U11-насын ангилалд Т.Төрбаяр, О.Төрболд нар манай улсаас нэрлэгдсэн байна. Дашрамд сонирхуулахад манай улсаас тус тэмцээнд дөрвөн баг өрсөлдсөн бөгөөд U10, U11 насны хоёрдугаар шигшээ баг тус бүр шагналт дөрөвдүгээр байрт шалгарчээ. Ийнхүү 2016 онд монголын үндэсний сагсан бөмбөгийн холбооноос нас насны өсвөр үеийн шигшээ багийг байгуулан олон улсын 5 дахь олон улсын тэмцээндээ оролцож 5 дахь медалиа хүртээд байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here