Нүүр хуудас Спорт Сагсан бөмбөгийн “FIBA 3×3” тэмцээн болно.

Сагсан бөмбөгийн “FIBA 3×3” тэмцээн болно.

1934
0

sagsan bumbug

Японд болох “FIBA 3×3 WORLD TOUR”-ын эрх олгох сагсан бөмбөгийн 3х3 төрлийн гран при тэмцээн Улаанбаатар хотод ирэх сарын 3-4-нд болно.  3х3 FIBA сар бүр гран при тэмцээн хийдэг уламжлалтай  бөгөөд 3х3 төрлөөр манай сагсан бөмбөгчид богинохон хугацаанд томоохон амжилт үзүүлж байгаа билээ. юм. Тус тэмцээнээс эрх авсан багууд Их дуулгад өрсөлддөг юм. Улаанбаатарын гран пригээс ирэх  сард Японд болох “FIBA 3×3 WORLD TOUR”-ын эрх олгоно.

3х3 төрлөөр ДАШТ-ий медальтай   шилдэг тоглогчид болох  дэлхийн аварга, дэлхийн чансааг тэргүүлэгч Сербийн Душан Булутаар тэргүүлсэн алдарт Novi Sad Al Wahda баг, 2016 оны World Tour-ийн аварга  Словений Ljubljana баг оролцоно. Улаанбаатарын тэмцээнд нийт 16 баг өрсөлдөх бөгөөд  Улаанбаатар гранпри тэмцээнд Дэлхийн чансааг тэргүүлэгч шилдэг багуудаас гадна эх орноо төлөөлж Гранпри тэмцээний эрхээ өвөртөлсөн “UB Garuda”-гаар ахлуусан гурван баг мөн БНАСАУ-ын шигшээ багууд өрсөлдөх юм.

FIBA 3х3 “Ulaanbaatar  Challenger” Гранпри тэмцээнд оролцох улс орны багууд:

-Novi Sad Al Wahda(Serbia)

-Ljubliana (Slovenia)

-Tashikawa (Japan)

-Amsterdam (Netherland)

-Liman (Serbia)

-Malaga (Spain)

-Sao Paolo (Brazil)

-Monaco (France)

-Townsville (Australia)

-Humpolec (Czech Republic)Torpedo Moscow (Russia)  эдгээр багууд өрсөлдөх юм байна.

 

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here