Өвөрхангай аймаг өнгөрсөн 2018 оныг хүүхдийн хөгжил хамгааллын жил болгон зарласан.
Энэ хүрээнд улсын болон орон нутгийн төсвийн 70 орчим хувийг хүүхдийн хөгжил хамгааллын үйл ажиллагаа, барилга байгууламж барихад зарцуулсан.
Харин энэ онд хүүхэд залуусын эрүүл мэндийг дэмжих усан спорт сургалтын төв барьж ашиглалтад оруулна гэж Өвөрхангай аймгийн Засаг дарга Г.Ганболд мэдээллээ.