~Сиатл Сийхокс багийн Өрл Томас багтаа үлдэх үү эсвэл, хаашаа?~
Сиатл Сийхокс багийн Өрл Томас багийнхаа бэлтгэлийн цугларалтыг гэмтлийн улмаас өнжиж байгаа билээ.
Хэдий тоглогч гэмтэлтэй байгаа ч Даллас Коубооёс баг түүнийг авах сонирхолтой байгаагаа илэрхийлсээр байгаа юм. Тэгвэл энэ наймаа явагдах хэр боломжтой талаар Сийхокс багийн талаар дагнан бичдэг Брэди Хэндэрсон болон Коубооёс багаар дагнан бичигч Тодд Арчэр нар өөрсдийн санааг дэвшүүлжээ.
Аль багт санхүүгийн чадамж байгаа вэ?
Хэндэрсон: Хэрвээ Сийхокс баг түүнийг авч үлдэхийг үнэхээр хүсэх юм бол НФЛ-ийн түүхэн дэх хамгийн өндөр үнэтэй сэйфти болох Эрик Бэрригийн 13 сая долларын жилийн гэрээтэй ойролцоо гэрээг өгөх ёстой юм. Энэ бол дараа жилийнх нь гэрээний сунгалттай холбоотой үнийн дүн. Гэхдээ үнэн хэрэг дээрээ цалингийн цэсийн энэхүү өсөлтөө шууд ингэж ашиглахыг баг хүсэх нь юу л бол.
Хүссэн ч яг одоо бол биш. Ялангуяа өмнөх гэрээ нь хүчин төгөлдөр байгаа, 30 шүргэж яваа тоглогчид ийм их хэмжээний мөнгийг шууд өгөх боломжгүй. Үүнээс гадна баг сүүлийн жилүүдэд Маршон Линч, Майкл Бэннэт гэх мэт гурван ч тоглогчид өндөр дүнтэй гэрээний сунгалт хийчихсэн, эсвэл хийх ёстой байгаа юм.
Арчэр: Коубооёс баг хэрвээ Томасыг хүсэх юм бол сарыг бэлэглэсэн ч чадах санхүүгийн чадамжтай байгаа. Тэдэнд цалингийн цэсний хязгаарын талаар санаа зовох асуудал огт байхгүй. ESPN сайтын мэдээлж байгаагаар тэдэнд 14.8 сая долларын цалингийн зай сул байгаа юм. 2019 он гэхэд энэ сул зай өшөө ч нэмэгдэнэ. Гэхдээ аливаа зүйлс болсны дараа л ажил хэрэг болдог шүү дээ.
Хэдийгээр ДэМаркус Лаурэнс болон Зак Мартин, Дак Прэскот, Эзэкил Эллиот нарын тоглогчидтой өнгөрсөн хугацаанд болон ойрын хугацаанд гэрээ байгуулсан, байгуулах ёстой боловч баг өөрсдөө хүсэх юм бол 30 настай тоглогчийг НФЛ-ийн хамгийн үнэтэй сэйфти болгох ёстой юм. Өөрсдөө л хүсэх юм бол.
Үүнээс гадна түүнийг авахын тулд Хэндэрсоны үзэж буйгаар Даллас түүнийг авахын тулд саналаа ахиулах ёстой аж. Харин Арчэрийн мэдээлснээр тэд солилцооны бүх боломжийг судалж байгаа гэнэ.
Гэхдээ хоёр тал нэг нь хэт их үнийг 30 нас шүргэж яваа тоглогчид өгөхийг хүсэхгүй, нөгөө баг нь хэт бага үнээр алдахыг хүсэхгүй дээр л гол зөрчил үүсээд байгаа аж.
Наймаанд юу хавчуулж болох вэ?
Хэндэрсон: Сийхокс баг драфтын эхний тойргийн эрх хүсэх нь ойлгомжтой. Гэхдээ үүнээс илүү хоёрдугаар тойргийн эрх нь хөрсөн дээр буухуйц сонсогдоно. Харин Даллас өөрсдийн дэфэнсийв ээнд Кони Иэлиг өгөхийг хүсэх биз.
Арчэр: Тэд гуравдугаар тойргийн эрх санал болгох боловч 2 дугаар тойргийн эрх өгөхөөс татгалзаад байхгүй л болов уу. Харин тоглогчийн тухайд Далласын баг тоглогчийн нөөц сайтай учраас үнэ дүйцэхүйц хүсэлтээс нь төдийлөн татгалзаад байхгүй нь ойлгомжтой.
Наймаа болох боломжийн талаархи таамаг?
Хэндэрсон: Улирал эхлэхээс өмнө биш юм гэхэд 10 сард солилцооны цонх хаагдахаас өмнө уг наймаа болно.
Арчэр:Хэрхэн гэдэг нь чухал биг. Ямар ч байсан тэр Коубооёсын гишүүн болно.