Алдартай тамирчид зодог тайлсны дараа хаана юу хийж явна вэ гэдэг асуулт хүмүүсийн анхаарлыг их татдаг.
Хойд Америкийн үндэсний сагсан бөмбөгийн холбооны 2 удаагийн улирлын үнэ цэнэтэй тоглогчийн шагналыг хүртэж байсан бэртэл гэмтлийн улмаас 18 жилийн карьерийнхаа сүүлийн жилийг Лос Анжелес Лейкерс багийн сэлгээнд өнгөрөөсөн алдарт тоглогч Стив Нэш салбар бүрт хүч үзэж яваа.
Тэрээр 2006 онд кино продакшн байгуулж, өөрийн нэрэмжит санг хүртэл бий болгоод байсан. Тэгвэл Нэш Америкийн хөлбөмбөгийн лиг буюу MLB-ийн Ванкувер Вайткапс багийн хувьцааны багагүй хэсгийг худалдаж авчээ. Тус багийн ахлагчаар түүний дүү Мартин Нэш тоглодог билээ.
Мөн тэрээр 2012 оноос Канадын насанд хүрэгчдийн сагсан бөмбөгийн шигшээ багийн ерөнхий менежер болсон.
Голден Стейт Вариорс багийн зөвлөхөөр ажиллаж байгаа юм. Мөн түүний % нийлүүлдэг American Inverstor group финикс санс багийг эзэмшдэг билээ.
Харин түүний тухай хамгийн сүүлийн үеийн мэдээлэлд Испанийн хөлбөмбөгийн лигийн Реал Малерко багийг хөл дээр нь дахин босгох ажид оролцоно хэмээн дэлхийн хэвлэлүүдэд бичигджээ. Ийнхүү сагсан бөмбөгийн бүх цаг үеийн хамгийн шилдэг хамгаалагчдын нэг Нэш Европын хөлбөмбөгийн лигт хүч үзэх болоод байна.
Нэшийн хувьд хэрвээ сагсан бөмбөгт ороогүй бол хөлбөмбөгийн тамирчин байх байсан хэмээн телевизэд ярилцлага өгч байсан удаатай.