Нүүр хуудас Спорт Өсвөрийн сагсчид олон улсын тэмцээнээс мөнгөн медаль хүртлээ

Өсвөрийн сагсчид олон улсын тэмцээнээс мөнгөн медаль хүртлээ

381
0

Энэ сарын 13-17-нд ХБНГУ-ын Берлин хотноо болсон “International Eastercup Berlin-Moabit 2017” өсвөрийн сагсан бөмбөгчдийн олон улсын тэмцээнд манай улсаас гурван баг тамирчид оролцсоноос Д. Лхагваа, Ж. Мөнхтөгс дасгалжуулагчтай баг мөнгөн медаль хүртжээ.

Тус тэмцээнд U14 насны ангилалд эрэгтэй хоёр, U13 насны ангилалд эмэгтэй нэг баг оролцсон бөгөөд тамирчдыг Улсын аварга шалгаруулах тэмцээнээс тодруулж, өсвөр үеийн улсын шигшээ багт элсүүлэн, бэлтгэл сургуулилалт хангасан байна.

Олон улсын сагсан бөмбөгийн холбоотой хамтран зохион байгуулдаг уг тэмцээн жил бүр Берлин хотноо болдог бөгөөд манай тамирчдын мөнгөн медаль хүртсэн насны ангилалд аваргын цомыг Германы баг тамирчид авсан байна.

 

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here